Цинтао шар айрагны үйлдвэрийн соёолжтой саванд шээсэн ажилтныг саатуулжээ

Цинтао шар айрагны үйлдвэрийн соёолжтой саванд шээсэн ажилтныг саатуулжээ

Хятадын шар айраг үйлдвэрлэгч Цинтао компанийн үйлдвэрийн соёолжтой саванд шээж буй бичлэгт үлдсэн ажилчныг тус улсын цагдаагийн газраас саатуулжээ.

Хятадын Пинду хот дахь шар айргийн үйлдвэрт цэнхэр комбинзон өмссөн эр соёолжтой сав руу авирч, өмднийхөө цахилгааныг тайлж, биеэ засаж буйг харуулсан видео өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээнд тавигдсан. 

Үүний дараа дэлхийн зургаа дахь том шар айраг үйлдвэрлэгч гэж тодорхойлдог Хятадын шар айргийн брэнд Цинтао уг асуудалд уучлалт гуйж, удирдлагын алдааг хүлээн зөвшөөрч, дахин ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд үйлдвэрлэлийн үйл явцыг стандартчилах, боловсон хүчний менежментийг сайжруулах арга хэмжээ авахаа амлаж байна. Бид энэхүү ажлын хүрээнд шар айраг үйлдвэрлэх бүх үйл явцыг үр дүнтэй хянах боломжийг бүрдүүлэхийн тулд хиймэл оюун ухааны технологиор хяналтын системийг шинэчилсэн" гэж мэдэгдлээ. 

Эх сурвалж: China Daily