Тайланд хоолны газрын ажилчин унадаг дугуйг нь унагасанд уурлаж, гурван япон иргэнийг хутгалсны улмаас нэг хүн амиа алджээ

Тайланд хоолны газрын ажилчин унадаг дугуйг нь унагасанд уурлаж, гурван япон иргэнийг хутгалсны улмаас нэг хүн амиа алджээ

Тайланд хоолны газрын ажилтан япон иргэдийг хутгалж гэмтээснээр нэг япон иргэн нас барж, хоёр япон иргэн хүнд гэмтэл авчээ.

Тодруулбал, Өнгөрсөн пүрэв гарагийн /2023.11.05/ оройн 19:40 цагийн орчимд Япон Улсын Ёкохама хотын гудамжинд таван япон иргэн, гурван тайланд иргэнтэй маргалдаж, зодолдсоны улмаас хоёр хүн хүнд гэмтэж, нэг хүн нас баржээ. Зодооны талаарх дуудлага мэдээллийн тус гудамжинд явсан хүн өгсөн бөгөөд цагдаа нарыг очиход гурван эрэгтэй гэдэс болон нуруундаа хутганы шархтай, гудамжинд хэвтэж байжээ. Улмаар гурван эрэгтэйг эмнэлэгт хүргэх явцад нэг нь нас барсан бол хоёр эрэгтэйн биеийн байдал муу байна гэж тус хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Мөн хэргийн газарт байсан эрчүүдийн хэлснээр “зодолдсон хэрэгтнүүдийн хооллож байсан тайланд зоогийн газрын гадаа байсан унадаг дугуйг хэн нэгэн нь өшиглөж унагаасны улмаас хэрүүл эхэлж, зодолдсон” гэсэн байна.

Эх сурвалж: Japantoday