"Гамбургийн нисэх онгоцны буудал руу автомашинтай нэвтэрсэн эр ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн" гэж мэдээлжээ

2023-11-05 21:48

"Гамбургийн нисэх онгоцны буудал руу автомашинтай нэвтэрсэн эр ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн" гэж мэдээлжээ

Германы Гамбургийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоож, 4 настай охиноо барьцаалсан эр ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй цагдаад бууж өгсөн, түүнийг баривчилсан, хүүхэд гэмтээгүй гэж Bild мэдээлжээ. Энэ талаар Гамбург хотын цагдаагийн газраас, "Хүүхэд барьцааны асуудал дөнгөж сая зогслоо. Сэжигтэн охинтойгоо хамт автомашинаасаа буусан. Эрэгтэй ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй цагдаа нарт баривчлагдсан. Хүүхэд ямар ч гэмтэлгүй илрээгүй" гэж мэдээлжээ.

2023-11-05 21:29

Гамбургийн нисэх онгоцны буудал руу автомашинтай нэвтэрсэн эртэй "хэлэлцээ хийж байна" гэж мэдээлжээ

Германы Гамбургийн нисэх онгоцны буудлыг 18 цагийн хугацаанд хаасан хэвээр байна. Учир нь тус нисэх буудал руу нэвтэрсэн автомашиндаа хүүхэд тэврэн эртэй цагдаа нар хэлэлцээр хийсээр байгаа аж.

Тодруулбал, эхнэртэйгээ асран хамгаалах асуудлаар маргаан үүсгэн гэх эр 4 настай охиноо суулган, нисэх онгоцны буудлын хашааг автомашинаар мөргөж, онгоц хөөрч, буух зурвас руу нэвтэрсэн юм. Харин тус эрийг 4 настай охиныг барьцаалсан гэж цагдаа нар үзэж байгаа аж. Энэ талаар Гамбургийн цагдаагийн төлөөлөгч С.Левгрюн мэдээлэл хийхдээ, "Гэмт хэрэгтэнтэй утсаар ярьсан ярианаас үзэхэд хүүхэд бэртээгүй гэдэг нь тодорхой байна. Бид хүүхдийг эрүүл саруул гаргах нь хууль сахиулагчдын нэн тэргүүний зорилт" гэж онцолжээ.

Эх сурвалж: Bild

2023-11-05 18:24

Германы Хамбургийн нисэх буудал руу хүүхэд барьцаалж, автомашинтай нэвтэрсэн эр Турк руу явах зөвшөөрөл шаардаж эхэлжээ

Германы Хамбургийн олон улсын нисэх онгоцны буудлын хамгаалалтын хаалтыг 4 настай хүүхдийг барьцаалсан нэгэн эр нэвтэрсэн хэрэг өнөөдөр /2023.110.5/ гарсан. Тэгвэл одоог хүртэл Хамбургийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоосон хэвээр байгаа аж. 

Учир нь гэр бүлийн маргааны улмаас 4 настай охиноо асран хамгаалах эрхийнхээ төлөө хуучин эхнэртэйгээ маргалдсан эр Туркийн агаарын тээврийн онгоцонд автомашинаа тулган зогсоож, Турк руу нисэх зөвшөөрөл шаардаж эхэлсэн ажээ. Иймд түүнтэй цагдаагийн алба хаагчид турк хэлээр хэлэлцээ хийж байгаа аж. Иймд Хамбургийн олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаанд зогсоогоод байна. 

Эх сурвалж: Bild

2023-11-05 08:21

ВИДЕО: Зэвсэгт этгээд хүүхэд барьцаалж, Хамбургийн нисэх буудал руу нэвтэрсэн хэрэг гараад байна

Германы Хамбургийн олон улсын нисэх онгоцны буудлын хамгаалалтын хаалтыг нэгэн этгээд автомашинтай нэвтэрч, 4 настай хүүхдийг барьцаалсан байж болзошгүй талаар theguardian.com мэдээлжээ. Тус этгээд автомашинаас хоёр ширхэг шатагч коктейль шидсэн бөгөөд гал сөнөөгчид яаралтай усаар унтраасан байна.

Яг одоо Гамбургийн нисэх онгоцны буудлын талбайд цагдаагийн томоохон ажиллагаа явагдаж байгаа аж.  Иймд нисэх буудлын захиргаанаас, "цагдаа нар ажиллагаа явуулж байгаа тул онгоц хөөрөх, буух ажиллагааг түр зогсоосон" гэж мэдэгджээ. Цагдаагийн газрын мэдээлэлд, "орон нутгийн цагаар 20.00 цагийн орчимд зэвсэгт этгээд автомашинтай нисэх буудлын хамгаалалтын нэвтэрч, агаарт хоёр удаа буудан, шатагч бодистой хоёр коктейлыг машинаас гаргаж шидсэн" гэжээ. 

Мөн тус автомашинд дор хаяж хоёр хүн, түүний дотор нэг хүүхэд байна. Учир нь тус этгээдийн эхнэр цагдаад "хүүхдээ хулгайд алдсан" гэж дуудлага өгсөн гэж нэмж хэлжээ. Харин яг одоо тус автомашин нисэх онгоцны буудлын хэсэгт зогссон хэвээр байгаа ажээ.

Эх сурвалж: theguardian.com