Израилын цэргийнхэн Газа хотыг бүрэн бүсэлж, оршин суугчдыг нүүх боломжийг олгон "Хүмүүнлэгийн коридор"-ыг нээлттэй байлгаж байна гэжээ

Израилын цэргийнхэн Газа хотыг бүрэн бүсэлж, оршин суугчдыг нүүх боломжийг олгон "Хүмүүнлэгийн коридор"-ыг нээлттэй байлгаж байна гэжээ

Израилын цэргийнхэн Газа хотыг бүрэн бүсэлсэн гэж мэдэгджээ. Тодруулбал, Газын зурвас нь хойд болон өмнөд хэсэгт хуваагддаг бөгөөд хүмүүнлэгийн коридор нь хойд нутгийн оршин суугчдыг өмнө зүг рүү нүүх боломжийг олгохын тулд нээлттэй хэвээр байгаа гэж Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч Хагари мэдэгджээ. 

Харин Хамас бүлэглэл шархадсан цэргүүдээ гадаадын иргэд, дүрвэгсдийн хамт Египет рүү хууль бусаар нэвтрүүлэхийг оролдсон гэж Нью Йорк Таймс сонин мэдээлсэн байна. Энэ талаар АНУ-ын нэгэн албан тушаалтан Нью Йорк Таймс сонинд мэдээлэл өгөхдөө, "Газын зурвасаас нүүлгэн шилжүүлэх хүмүүсийн жагсаалтад шалгалт явуулахад энгийн иргэдийн дунд Хамасын зэвсэгт этгээдүүд байгааг харуулсан байна. Бүр Палестин хохирогчдын эхний жагсаалтад гуравны нэг орчим нь Хамасын зэвсэгт этгээдүүд байсан" гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news