"Ойрх Дорнод руу цөмийн шумбагч онгоц илгээх болсноо" АНУ-ын тал зарлажээ

"Ойрх Дорнод руу цөмийн шумбагч онгоц илгээх болсноо" АНУ-ын тал зарлажээ

АНУ-ын Төв командлал Ойрх Дорнод руу Охайо ангиллын цөмийн шумбагч онгоц илгээх болсноо зарлажээ. Тодруулбал, энэ сарын 5 /2023.11.05/-ны өдөр Охайо ангиллын шумбагч онгоц АНУ-ын Төв командлалын хариуцлагын бүсэд ирлээ гэж твиттер хуудастаа мэдэгдсэн байна. 

Өмнө нь АНУ нисэх онгоц тээгч хоёр хөлөг онгоц Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү илгээгээд байсан юм. Тодруулбал, өчигдөр /2023.11.05/ АНУ-ын USS Dwight D. Eisenhower хэмээх нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоор удирдуулсан Америкийн цохилтын бүлэг Ойрх Дорнодод ирсэн. 

Эх сурвалж: BBC