ВИДЕО: 4 настай охиноо барьцаалж, нисэх буудал руу нэвтэрсэн эр цагдаа нарт бууж өгч буй бичлэг олон нийтийн сүлжээнд гарчээ

ВИДЕО: 4 настай охиноо барьцаалж, нисэх буудал руу нэвтэрсэн эр цагдаа нарт бууж өгч буй бичлэг олон нийтийн сүлжээнд гарчээ

Өчигдөр /2023.11.05/ Германы Хамбургийн нисэх буудал руу буутай этгээд 4 настай охиноо хулгайлж нэвтэрсэн хэрэг гарсан. Учир нь тэрээр охиныг нь ээжтэй нь өсгөх шүүхийн шийдвэртэй санал нийлээгүй тул ийм үйлдэл гаргасан гэж буй.

Мөн тэрбээр энэ үеэрээ Туркийн агаарын тээврийн онгоцонд автомашинаа тулган зогсоож, Турк руу нисэх зөвшөөрөл шаардаж эхэлсэн юм. Харин түүнтэй 18 цагийн турш хэлэлцээр хийж, эцэст нь тэрээр ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүйгээр цагдаан нарт бууж өгсөн гэж буй. Тэгвэл түүнээс охиныг эсэн мэнд авч буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ. Тус бичлэгт, "Том хүний гадуур хувцасыг өмссөн охин болоод газарт суусан нэгэн эртэй хоёр хүн ярилцах бөгөөд удалгүй охины түүнээс холдуулж байгаа" нь харагдах ажээ. Харин зарим эх сурвалжууд, "охиноо хулгайлан авч явсан эрийг саатуулахаасаа өмнө охинтойгоо салах ёс гүйцэтгэхийг зөвшөөрсөн" гэж мэдээлжээ.

Эх сурвалж: NEXTA