ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины давхар дүрийн коронавирусийн шинжилгээ "эерэг" гарсан гэх мэдээллийг "Генерал CBP" телеграм суваг нийтэлжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины давхар дүрийн коронавирусийн шинжилгээ "эерэг" гарсан гэх мэдээллийг "Генерал CBP" телеграм суваг нийтэлжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины дэргэдээс мэдээлэл авч, Кремлын талаар нийтэлдэг гэх "Генерал CBP" телеграм суваг "В.Путин аравдугаар сарын 26 /2023.10.26/-ны орой Валдай дахь өргөөндөө таалал төгссөн гэх мэдээллийг нийтэлж буй.

Тэгвэл өнөөдөр /2023.11.06/ "Генерал CBP" телеграм сувагт, "Бямба гаригийн оройноос эхлэн В.Путины давхар дүрийн биед зовиур илэрч эхэлсэн. Ингээд ням гарагт түүний бие мэдэгдэхүйц муудаж эхэлсэн тул коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. В.Путины тус давхар үр нь түүнээс насаар бага ч эрүүл мэнд нь эрсдэлтэй байна" гэжээ. 

Мөн ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев энэхүү үйл явдалд ихээхэн санаа зовж байна. Иймд ирэх долоо хоногт төлөвлөсөн томоохон уулзалт, арга хэмжээг цуцлахыг хүсэхгүй байна. Тэд одоо эмийн тусламжтайгаар өвчний шинж тэмдгийг арилгаж, шинж тэмдэгийг дарах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн энэхүү давхар дүр энэ сарын 9 /2023.11.09/-нд Казахстанд очиж, Касым-Жомарт Токаевтай уулзахаар төлөвлөсөн" гэжээ.