АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен Туркт хүрэлцэн ирж "Ойрх Дорнодын асуудлаар хаалттай уулзалт"-ыг хийжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен Туркт хүрэлцэн ирж "Ойрх Дорнодын асуудлаар хаалттай уулзалт"-ыг хийжээ

Ойрх Дорнодод хийх айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Туркийн нийслэл Анкара хотод хүрэлцэн ирж, тус улсын Гадаад хэргийн сайд Хакан Фидантай уулзсан байна.

Тэдний хэлэлцээр хаалттай хаалганы цаана явагдсан байна. Учир нь Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Газын зурваст цус урсгахыг зогсоож, Палестинчуудыг Израилийн дарлалаас аврах нь өөрийн улсын үүрэг гэж мэдэгдсэн юм. Газын зурваст тасараад байсан утас, интернеm зэрэг харилцаа холбоог сэргээсэн бол Хамас бүлэглэлийн хяналтад байдаг Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр аравдугаар сарын 7-ноос 10,022 хүн Израилийн дайралтанд өртсөний 4104 нь хүүхэд, 2641 нь эмэгтэйчүүд байна гэж мэдээлжээ. Харин энэхүү тоог баталгаажуулах боломжгүй байгаа аж.

Мөн Израилийн батлан ​​хамгаалах хүчний мэдээлснээр, "шөнийн цагаар Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн цэргийн хуаранг хуурай замын цэргүүд хяналтандаа авсан. Мөн Израилийн сөнөөгч онгоцууд Хамас бүлэглэлийн 450 гаруй объектод цохилт өгсөн бөгөөд эдгээр цохилтын нэг нь Хамас бүлэглэлийн тусгай ажиллагааг хариуцаж байсан Израилийн арми Жамал Муссаг устгасан" гэж мэдээлжээ.