ВИДЕО: Палестины Ерөнхийлөгчийн цуваа руу зэвсэгт халдлага болж, хамгаалалтын ажилтан шархдаж буй бичлэг цацагджээ

ВИДЕО: Палестины Ерөнхийлөгчийн цуваа руу зэвсэгт халдлага болж, хамгаалалтын ажилтан шархдаж буй бичлэг цацагджээ

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасын цуваа руу зэвсэгт халдлага үйлдсэн талаар CNN агентлаг мэдээлжээ. Хэргийн газарт Махмуд Аббас өөрөө байсан эсэх, ямар нэгэн гэмтэл авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Харин Аюулгүй байдлын ажилтан шархдаж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж байна.

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасын цуваа руу хийсэн халдлагын хариуцлагыг "Абу Жандал"-ын хүүхдүүд хэмээх бүлэглэл хүлээсэн байна. Харин Махмуд Аббасийн засаг захиргааны эх сурвалж, "Палестины ерөнхийлөгч эрүүл саруул байгаа бөгөөд Рамалла дахь албан өрөөндөө ажиллаж байна" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN