АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Биньямин Нетаньяхутай холбогдож, "Барьцааны хүмүүсийг суллах хүртэл Газын зурваст түр гал зогсоох"-ыг хүсжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Биньямин Нетаньяхутай холбогдож, "Барьцааны хүмүүсийг суллах хүртэл Газын зурваст түр гал зогсоох"-ыг хүсжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугаас "Газын зурвас дахь тулаанаа түр зогсоох"-ыг хүссэн гэдгээ баталжээ. АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрөгч даваа гараг /2023.11.06/-т Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа барьцааны зарим хүмүүсийг суллахын тулд гурван өдрийн турш гал зогсоохыг санал болгосон гэж BBC агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, даваа гарагт болсон яриа хэлэлцээний үеэр АНУ, Израилийн удирдагчид Газын зурваст хүмүүнлэгийн зорилгоор "түр гал зогсоох" болон барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар ярилцсан гэж Цагаан ордон мэдэгджээ. Харин Хамас бүлэглэлийн барьцаанд байсан бүх израильчуудыг суллахгүйгээр эвлэрэх боломжгүй гэж Нетаньяху мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC