Их Британийн олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Чатхэм Хаус, "Газын зурвасын хойд хэсэгт Израиль дөрвөн цаг гал зогсоосон нь "хөшигний ард асар их хэмжээний дипломат үйл ажиллагаа явуулсны үр дүн" гэж мэдэгджээ.
Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, "Газын зурвасын хойд хэсэгт өдөр бүр дөрвөн цаг үргэлжлэх хүмүүнлэгийн түр зогсолт хийх ёстой" гэж Израилын талд шахалт үзүүлсэн аж. Энэ талаар АНУ-ын Цагаан ордноос хийсэн мэдээлэлд, ""Бид Израилын удирдагчидтай энгийн иргэдийг аюулгүй газарт хүргэх, барьцаалагдсан хүмүүсийг суллах, Газ руу хоол хүнс, ус, эмийн урсгалыг нэмэгдүүлэх хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн ач холбогдлын талаар хэдэн долоо хоногийн турш ярилцсан" гэж мэдэгдсэн байна.
Харин Израилын Номи Бар Яаковын хэлснээр, "Хамас үйл ажиллагааныхаа төв байр, армийн агуулахуудыг иргэний барилга байгууламжийн дор барьсан тул Израиль Газа хотоос аль болох олон энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг хүсэх болно" гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: BBC