Дэлхийд анх удаа нүд шилжүүлэн суулгах мэс заслыг АНУ-д хийжээ

Дэлхийд анх удаа нүд шилжүүлэн суулгах мэс заслыг АНУ-д хийжээ

АНУ-ын эмч нар дэлхийд анх удаа бүтэн нүд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ. Тодруулбал, Нью-Йоркийн Лонганы нэрэмжит их сургуулийн мэс засалчдын баг өндөр хүчдэлд цохиулсан 46 настай Арканзасын ахмад дайчинд тавдугаар сарын 27-ны өдөр бүтэн нүд, нүүрний хэсгийг шилжүүлэн суулгах мэс заслыг  хийсэн байна.

Тэрбээр өндөр хүчдэлд цохиулж гэмтэл авахдаа зүүн гар, хацар, эрүү, хамар, уруул, урд шүднийхээ хэсгийг алдсан аж. Уг мэс заслыг 140 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд 21 цагийн турш хийж гүйцэтгэжээ. Мэс заслын үед донор нүд эрүүл байгаа шинж тэмдэг илэрхийлж байсан  боловч өвчтөн харж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Энэ нь шилжүүлэн суулгах хавсарсан мэс засал амжилттай болсон цорын ганц тохиолдол гэж Лонганы их сургуулийхан хэвлэлийн мэдээнд онцолжээ.