Японд зэрлэг баавгай хүн рүү дайрсан тохиолдол сүүлийн нэг жил эрс нэмэгджээ

Японд зэрлэг баавгай хүн рүү дайрсан тохиолдол сүүлийн нэг жил эрс нэмэгджээ

Япон улсад зэрлэг баавгай хүн рүү дайрсан тохиолдол сүүлийн нэг жил эрс нэмэгджээ. Ялангуяа Японы уулархаг хойд нутгийн Акита, Иватэ мужид энэ долоо хоногт хоёр хүн баавгайд бариулж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш баавгайд бариулсан хүний тоо 180-д хүрснийг Японы Байгаль орчны яамнаас мэдээлж, баавгайн халдлага түүхэн дээд хэмжээнд хүрлээ хэмээн анхааруулжээ. Баавгайн гол идэш болох хуш модны самрын гарц энэ жил муу байгаагаас баавгай болон бусад зэрлэг ан амьтан хүн амын суурьшлын бүс рүү нэвтрэх нь нэмэгдсэн аж.