АНУ-д зохион бүтээсэн цөмийн зэвсэг тээвэрлэгч B-21 "Raider" бөмбөгдөгч онгоц анхны нислэгээ үйлджээ

АНУ-д зохион бүтээсэн цөмийн зэвсэг тээвэрлэгч B-21 "Raider" бөмбөгдөгч онгоц анхны нислэгээ үйлджээ

АНУ-ын Агаарын цэргийн хүчнийхэн нисдэг далавч шиг хэлбэртэй B-21 "Raider" бөмбөгдөгч онгоц зохион бүтээж баасан гарагт анхны нислэгээ хийжээ. Энэ нь "Northrop Grumman"-ийн бүтээсэн алсын тусгалын цөмийн чадвартай бөмбөгдөгч онгоцны шинэ флотыг гаргах дараагийн алхам гэж "Ройтерс" агентлаг мэдээлжээ.

Калифорниа муж улсын Палмдейл дэх Агаарын цэргийн хүчний 42-р үйлдвэрт байрлах Б-21 онгоц баасан гарагт өглөөний 6:51 цагт Нортропын байгууламжаас гарч, шинэ бөмбөгдөгч онгоцны анхны бичиглэлгүй дүр зургийг үзүүлжээ. Өмнөх загвар болох B-2-той ижил "нисдэг далавч"-ын хэлбэрийг агуулсан B-21 загвар нь агаарт түлш цэнэглэх хүчин чадалтай бөгөөд ердийн болон цөмийн зэвсгийг дэлхий даяар хүргэх боломжтой гэнэ. Энэхүү онгоц ойролцоогоор 750 сая орчим доллараар бүтээгдсэн бөгөөд агаарын цэргийн хүчнйихэн дахин 100 онгоц зохион бүтээж, B-1, B-2 бөмбөгдөгч онгоцуудыг сольж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн одооггор туршилтын зургаан онгоц үйлдвэрлэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters