"Израилийн цэргүүд Газын бүсийг бүрэн бүсэлсэн. Хамасын дайчид хонгилд нь нэвтэрсэн байна" гэж Биньямин Нетаньяху мэдэгджээ

"Израилийн цэргүүд Газын бүсийг бүрэн бүсэлсэн. Хамасын дайчид хонгилд нь нэвтэрсэн байна" гэж Биньямин Нетаньяху мэдэгджээ

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэл хийхдээ, "Израилийн цэргүүд Газын бүсийг бүрэн бүсэлж, Шифа эмнэлгийн ойролцоо тулалдаж байгаа бөгөөд Хамас бүлэглэлийн дайчид хонгилд нь нэвтэрсэн байна. Израилийн цэргүүд 10 дугаар сарын 7-нд Израйль руу хийсэн дайралтад оролцсон олон мянган дайчдыг устгасан" гэж мэдэгджээ. 

Харин Израилийн Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант Ливаны шийтийн "Хезболла" бүлэглэлд хилийн дагуу дайсагналыг даамжруулахыг зөвшөөрөхгүй байхыг анхааруулсан байна. Учир нь Израиль болон Хезболлагийн хооронд их буугаар харилцан буудалцах нь нэг сарын турш үргэлжилж байгаа ч тус бүлэглэл Израилийн эсрэг бүрэн хэмжээний дайсагналцаагүй байгаа аж.

Мөн Араб, лалын шашинтай 57 орны удирдагчид Эр-Риядад дээд хэмжээний уулзалт хийхээр цугларч, Газын зурваст эвлэрэхийг санал нэгтэй уриалсан байна. Саудын Арабын эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг үүргээ биелүүлээгүй, Израиль Газын зурваст хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй байна гэж зэмлэжээ.

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө