ВИДЕО: Английн Лондон хотод болсон Палестинчуудыг дэмжих жагсаалд 300 орчим мянган хүн оролцжээ

ВИДЕО: Английн Лондон хотод болсон Палестинчуудыг дэмжих жагсаалд 300 орчим мянган хүн оролцжээ

Английн Лондон хотноо Палестинчуудыг дэмжих жагсаал өнөөдөр /2023.11.12/ болж, энэхүү жагсаалд 300 мянга орчим хүн оролцсон байна. Энэхүү жагсаал нь 10 дугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн дайчид Израиль руу дайрснаас хойшхи дөрөв дахь жагсаал юм. Тус жагсаалын үеэр зуу гаруй жагсагчийг цагдаа нар саатуулжээ.

Мөн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Францын удирдагч Эммануэль Макроны “хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудыг хөнөөхөө зогсоо” гэсэн үгэнд хариулсан байна. Биньямин Нетаньяху хэлэхдээ, "Дэлхийн хамтын нийгэмлэг Израилийг биш Хамасыг буруушаах ёстой. Газын зурваст энгийн иргэд амь үрэгдсэний хариуцлагыг Хамас бүлэглэлд бүрэн хүлээлгэнэ" гэжээ.

Эх сурвалж: BBC