Исландад “Фаградальсфьядль” галт уул идэвхжиж, ойролцоох хотыг нүүлгэн шилжүүлж байна

Исландад “Фаградальсфьядль” галт уул идэвхжиж, ойролцоох хотыг нүүлгэн шилжүүлж байна

Исландад удаа дараа газар хөдөлсний улмаас “Фаградальсфьядль” галт уул дэлбэрч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор онцгой байдал зарлажээ.

Түүнчлэн эрх баригчид баруун өмнөд хэсэгт байрлах Гриндавик хотын оршин суугчийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс нэг шөнийн дотор нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон байна.

Исландын Цаг уурын албанаас /IMO/ мэдээлснээр, "Рейкьянесийн хойг болон түүний ойр орчимд галт уулын дэлбэрэлтийн улмаас учирч болзошгүй эрсдэл нэмэгдсэн. Галт уул дэлбэрэх магадлал өглөөнөөс хойш нэмэгдсэн бөгөөд дэлбэрэлт ойрын өдрүүдэд хэдийд ч эхэлж магадгүй байна" гэжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт “Фаградальсфьядль” галт уулын эргэн тойронд олон мянган чичиргээ бүртгэгдсэн бөгөөд тэдгээр нь 2021 онд дэлбэрэхээсээ өмнө 800 жилийн турш галт уулын идэвхжлийн хувьд унтаа бүсэд тооцогдож байсан Исландын Рейкьянесийн хойгт төвлөрсөн байна.

Эх сурвалж: BBC