ВИДЕО: Италид циркийн арслан торноосоо гарч, хүмүүс амьдардаг гудамж, талбайгаар зугтсан хэрэг гарчээ

ВИДЕО: Италид циркийн арслан торноосоо гарч, хүмүүс амьдардаг гудамж, талбайгаар зугтсан хэрэг гарчээ

Италийн Ром хотын ойролцоох Ладисполи хотод "Кимба" хэмээх нэртэй өндөр настай арслан циркээс зугтсан хэрэг өчигдөр гарчээ. Тус арсланг барихад ойролцоогоор зургаан цаг зарцуулсан гэж La Repubblica сайт мэдээлсэн байна. Эцэс нь "Кимба" арсланг түр унтуулах сумаар буудсан бөгөөд одоо цирк рүү нь эргүүлэн зөөж байгаа аж. Энэ үеэр Ладисполи хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг уриалж, тус арсланг барихад цагдаа, гал сөнөөгч, малын эмч, циркийн ажилчид гээд олон хүн оролцсон байна. Харин тус арслангийн торыг хэн нэгэн зориуд онгойлгосон гэж сэжиглэж байгаа аж. 

Эх сурвалж: La Repubblica

ВИДЕО: 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө