Монгол, Оросын хил орчмоос 2477 тооны алтайн аргаль хонины тархац, тоо толгойг тогтоожээ

Монгол, Оросын хил орчмоос 2477 тооны алтайн аргаль хонины тархац, тоо толгойг тогтоожээ

Монгол улс, Оросын Холбооны улсын хил дамнасан бүс дэх “Алтайн аргаль хонины хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахаар Монгол улсын Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А”,“Б” хэсэг, түүний орчны бүс, ОХУ-ын Сайлюгемийн үндсэн паркийн хилийн бүс нутаг дэвсгэр дэх Алтайн аргаль хонины тооллогыг хийжээ. 

Хил орчмын Алтайн аргаль хонины тооллогын ажлыг ДБХС (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол Алтайн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Орчны бүсийн сумуудын байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран гүйцэтгэсэн. Тооллогоор хил орчмын 111 цэгээс 2477 тооны Алтайн аргаль хонины тархац, байршил, тоо толгойг тогтоолоо.