Напеолон бонапартын малгай дуудлага худалдаагаар 2 сая еврогоор зарагджээ

Напеолон бонапартын малгай дуудлага худалдаагаар 2 сая еврогоор зарагджээ

Францын эзэн хаан байх үедээ өмсдөг байсан Напеолон бонапартын малгай өнгөрсөн ням гарагт /2023.11.19/ "Drouot" дуудлага худалдаагаар 2 сая еврогоор зарагджээ.

Тодруулбал, Напеолон бонапарт амьд байхдаа ийм 120 гаруй малгайтай байсан ч бусад нь алга болсон аж. Дуудлага худалдааг зохион байгуулагч Жан-Пьер Осенат хэлэхдээ "Бикорн нэртэй малгайн үндсэн суурь нь хар өнгөтэй Францын төрийн далбааны хөх, цагаан, улаан өнгийг оруулсан. Дэлхийн олон цуглуулагчдын анхаарлыг ихээхэн татаж байсан" гэв. Харин энэхүү малгайг яг хэн худалдаж авсан талаар мэдээлээгүй байна. Сонирхуулахад, Напеолон бусдаас ялгаатайгаар малгайгаа хажуу тийш болгож өмсдөг байсан нь тулалдаанд цэргүүддээ амархан танигддаг байсан гэдэг

                                                                                                   Эх сурвалж: Euro news