АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тэнгисийн эргүүлийн нисэх онгоц өчигдөр /2023.11.20/ Хавай дахь Тэнгисийн явган цэргийн баазад газардсаны дараа хөөрөх зурвасыг давж, ойролцоох усанд унасан гэж Тэнгисийн явган цэргийн корпус мэдэгджээ.
Онгоцонд явсан багийн есөн гишүүн бэртэл гэмтэл авалгүй, хийлдэг завиар уснаас гарсан байна. Харин P-8A Poseidon онгоц ердийн сургуулилтын даалгавар гүйцэтгэж байгаад ийнхүү хөөрөх зурвасаа гарса бөгөөд харин одоог хүртэл тус онгоц усанд байсан хэвээр байгаа аж. Тэнгисийн цэргийн хүчний мэдээлснээр P-8A Poseidon онгоц нь есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд голчлон ажиглалтын ажиллагаанд ашиглагддаг байна.