Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс лхагва гаригт буюу арванэнэгдүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлого хийж магадгүй гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ.
Умард Солонгосын Пхеньян хот энэ онд хоёр ч удаа тагнуулын хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн боловч амжилтгүй болсон бөгөөд нэг нь Солонгосын хойгийн баруун талд, нөгөө нь Филиппиний Лузон арлын зүүн талд унасан юм. Хэрэв Хойд Солонгос пуужин хөөргөвөл "шаардлагатай арга хэмжээ" авна гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны үйл ажиллагаа хариуцсан дарга Кан Хо Пил анхааруулжээ.