Хойд солонгос "Тагнуулын хиймэл дагуул ажилттай хөөргөсөн" гэж мэдэгдсэн бол, Японы ЗГ-аас "тус пуужин дэлхийн тойрог замд орсон нь батлагдаагүй" гэжээ

Хойд солонгос "Тагнуулын хиймэл дагуул ажилттай хөөргөсөн" гэж мэдэгдсэн бол, Японы ЗГ-аас "тус пуужин дэлхийн тойрог замд орсон нь батлагдаагүй" гэжээ

Хойд солонгос /БНАСАУ/ тагнуулын хиймэл дагуул тээсэн пуужингаа өнөөдөр /2023.11.22/ амжилттай хөөргөж, тойрог замд оруулсан гэж мэдэгджээ. Тагнуулын пуужин хөөргөх нь өөрийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэх “хууль ёсны эрх” хэмээн Пёньян мэдэгдсэн байна. 

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун пуужин хөөргөх ажиллагааг газар дээр нь хянаж, эрдэмтэн, техникийн ажилтнуудзэрэг уг үйл ажиллагаанд оролцсон хүмүүст баяр хүргэсэн гэж Хойд солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. Тэгвэл Японы Засгийн газар, "Хойд солонгосын хиймэл дагуул дэлхийн тойрог замд орсон эсэхийг батлаагүй" гэж мэдэгдсэн байна. Учир нь Хойд солонгос өмнө нь цэргийн зориулалттай тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулахыг хоёр удаа оролдсон боловч бүтэлгүйтсэн юм. 

Эх сурвалж: Reuters.com