Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” монгол драм “The Mongol khan" нэртэйгээр Английн нийслэл Лондон хотын төв театр “Колизей”-т энэ сарын 17-ны өдөр нээлтэй хийсэн. Улмаар эхний гурван өдөр театр дүүрэн үзэгчтэй тоглож байгаа юм.
Тэгвэл “Монгол хаан” жүжгийн талаар тус улсын The Telegraph сонинд сэтгүүлч Marianka Swain шүүмж нийтэлжээ.
Тэрбээр “Лондонд тоглож буй Монголын түүхэн драм жүжиг “Монгол хаан”-ы талаар бидний мэдэх хамгийн эхний зүйл бол жүжгийн гол дүрийн хаан Чингис биш. Хэдийгээр сонирхолтой фон, 70 хүний бүрэлдэхүүнтэй ч гэсэн энэхүү баатарлаг бүтээл үнэхээр уйтгартай юм.
Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд бичсэн уг зохиолд өв залгамжлалын зовлонтой ханыг дүрсэлжээ. Түүний хатан болон татвар эм хоёр бие биеэсээ хэдхэн хоногийн зайтай хүү төрүүлсэн боловч их хатны хүүхдийн эцэг нь хааны зөвлөх нь байдаг. Иймд хаан сэжиглэж өөрийн татвар эм буюу бага хатны хүүхдийг өв залгамжлагч болгосон боловч хааны зөвлөх хүүхдүүдийг нялх байхад нь сольдог. Энэ үзэгдэл жүжгийн хагасыг эзэлдэг. Хурдан шийтгэх ёстой боловч өргөн хүрээтэй, савангийн дуурь болгосон нь балет эсвэл Шекспирийн жүжиг шиг таашаал өгч чадахгүй. Англи хэл дээр орчуулсан тунхаглалын яриа хэлцэл нь хэт их ачаалалтай зүйрлэлүүдээр дүүрчээ.
Найруулагч Б.Баатарын найруулсан уг жүжигт тайзнаа бөөгнөрөх, шувуудын сүрэг мэт хөдөлж буй дээл өмссөн бүжигчдийн үзүүлбэр сайн болсон. Харин тулааны хөгжим нь муу киноны бичлэгтэй адил.
Үзэсгэлэнтэй хувцаснууд нь уламжлалт хувцаснаас эхлээд цусны судаснууд нь хүртэл харагдах маш тод өнгөтэй. Үүний дээр хүчтэй амьсгал, санаа зовсон ёолохыг нэмбэл хачин жигтэй буюу сонирхолтой. Мөн жүжиглэх арга барил нь маш уянгалаг. Жүжигчин Эрдэнэбилэгийн Ганболд үнэхээр хаан гэдэг хүчирхэг харагдаж чаддаг. Гэхдээ түүнийг жүжигт ухаалаг удирдагч гэж үнэлэхэд хэцүү. Сугарын Болд-Эрдэнэ сайн болоод муу дүрийг харуулна. Уртнасангийн Уранчимэг тарчлаан зовсон хатан, Шадавын Доржсүрэн хуарангийн дарангуйлагчийн дүрийг харуулжээ” хэмээсэн байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.