БНСУ-ын Тээврийн яам "Аэро Монголиа" компанийг хууль зөрчсөн хэргээр торгожээ

БНСУ-ын Тээврийн яам "Аэро Монголиа" компанийг хууль зөрчсөн хэргээр торгожээ

БНСУ-ын тээврийн яам өнөөдөр /2023.11.22/ "Аэро Монголиа" компанийг тээврийн хууль зөрчсөн хэргээр торгууль ноогдуулж байгаагаа мэдэгдэв.

Тодруулбал, Монголын улсын "Аэро Монголиа" компани энэ оны долдугаар сарын 1-ээс хойш Инчон хотоос Улаанбаатар нисэх чиглэлд БНСУ-аас зөвшөөрөл авалгүй зорчигч тээвэрлэсэн хэргээр 10 сая воноор торгосон байна. "Бид агаарын тээврээр зорчиж буй хэрэглэгчдийг хамгаалахын тулд гадаадын агаарын тээврийн компаниудыг нисэхийн дүрэм журмыг дагаж мөрдөж байгаа эсэхийг сайтар хянах болно" гэж БНСУ-ын Тээврийн яам мэдэгджээ.

                                              Эх сурвалж: Yonhap news