ФОТО: ОХУ-аас эргүүлэн өгөхийг шаардсан Хүннүгийн үеийн булшнаас 14 мянга гаруй хивсний тасархай олджээ

ФОТО: ОХУ-аас эргүүлэн өгөхийг шаардсан Хүннүгийн үеийн булшнаас 14 мянга гаруй хивсний тасархай олджээ

Соёлын сайд Ч.Номин 100 жилийн өмнө судалж, сэргээн засварлах зорилгоор ОХУ-д илгээсэн "Ноён уул"-ын булшнаас олдсон Хүннү гүрний үеийн олдворуудаа буцааж өгөхийг ОХУ-аас нэхэж, шаардсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус язгууртны булшнаас 14551 ширхэг хивсний хатгамал наалтын тасархай, 13904 ширхэг торгон даавууны тасархай гарсныг малтлага хийсэн орос судлаачийн тэмдэглэлд бичсэн байна. Тодруулбал, малтлагын явцад Ноён уулын язгууртны VI булшнаас хамгийн баялаг олдвор илрүүлсний дотор 14 мянга 551 ширхэг хивсний хатгамал наалтын тасархай байсан нь С.А.Кондратьев ширдгийг анх олсон тухай өдрийн тэмдэглэлд үлджээ.

Тэрээр энэ талаар  “Хивс гайхалтай хадгалагдсан байна. Энд тэндгүй нугаларсан зөвхөн нэг л хэсэгт урагдсан буюу авсны урд ивээсэнд дарагдсанаар урагджээ. Авсны ивээснүүд маш их холилдсон байдалтай илрэв. Тонуулчид авсыг нааш цааш нь хөдөлгөсөн бололтой” гэж бичсэн байна. Мөн тус булшнаас нарийн шаглаас бүхий 13 мянга 904 ширхэг торгон даавууны тасархайг авсны таган дээрээс тус тус олсон байна.

Сонихуулахад, Төв аймгийн Ноён ууланд байх Хүннүгийн үеийн булш нь ХХ зууны археологийн томоохон нээлтэнд тооцогддог. 1924-1925 онд П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн хайгуулын анги Ноён ууланд 200 орчим булш байгааг илрүүлж, 6-р булшнаас түүхийн маш ховор олдворуудыг малтан гаргасан байдаг. Ноён уулын малтлагаар хүннү нар язгууртнаа 7-12 метр гүнд урд талдаа үүдэвчтэй хоёр давхар гуалин хашлаган дотор банзан авсанд эд агуурсын хамт оршуулдаг байсныг тогтоосон юм. 1925 онд П.К.Козловын олсон олдворуудын ач холбогдлыг тодорхойлуулахаар ЗХУ-ын ШУА-аас тусгай шинжилгээний анги ирж Туул голын хөндийгөөр 92 булш малтан судалж шинэ чулуун зэвсгийн үед холбогдох материал цуглуулж, Ноён уулын булшийг Хүннүгийнх болохыг тогтоосон байдаг.

ФОТО: