Украйны алдарт тамирчин Александр Абраменко 2018 оны өвлийн олимпийн наадмын чөлөөт цанын төрөлд аварга болж, 2022 онд мөнгөн медаль хүртсэн.
Тэрбээр ОХУ болон Украйны хооронд үүсч буй дайны нөхцөл байдлын улмаас хүнд байдалд байгаа ард иргэдэд тусламжийн гараа сунгахаар олимпийн наадмын алт, мөнгөн медалиа дуудлага худалдаанд оруулжээ. Түүний медалиуд "SCP auctions"-д дуудлага худалдаанд худалдаалагдаж байгаа бөгөөд алтан медалийг 50000 доллар, мөнгөн медалийг 25000 долларын үнэ хүрнэ гэж найдаж байгаа гэнэ. Сонирхуулахад, 1994 оны өвлийн олимпоос Украйны уран гулгагч Оксана Баиул алтан медаль хүртэж байсан бөгөөд Абраменко 24 жилийн дараа буюу 2018 онд энэхүү амжилтыг давтаж медалийг ихэрлүүлсэн юм.