АНУ-ын Виржины арлуудын уснаас хар тугалга их хэмжээгээр илэрч, иргэд нь савласан ус хэрэглэж эхэлжээ

АНУ-ын Виржины арлуудын уснаас хар тугалга их хэмжээгээр илэрч, иргэд нь савласан ус хэрэглэж эхэлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Бейдэн энэ долоо хоногийн эхээр Виржины арлуудад хар тугалын бохирдлын улмаас онцгой байдал зарласан байна.

Тодруулбал, АНУ-ын Виржины арлуудад хар тугалын хэмжээг шинжлэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс 100 дахин их байжээ. Мэргэжлийн хүмүүс энэ оны есдүгээр сард ундны уснаас хар тугалын ердийн шинжилгээ хийхэд хэвийн гэж гарч байсан. Гэвч арлын оршин суугчид ундны усны өнгө хэвийн биш байгааг мэдэгдэн энэ сар дахин шинжлүүлэхэд хар тугалганы хэмжээ хэт өндөр гарсан байна. Мөн энэ сарын сүүлээр дахин нарийвчилсан шинжилгээ авсан ба хариу нь арван хоёрдугаар сарын эхээр гарах аж. Онцгой байдал зарласан бүсэд оршин суудаг хүмүүст крантны усыг хэрэглэхгүй байхыг анхааруулж, савласан усны эрхийн бичиг тарааж эхэлсэн байна. Хар тугалга нь хүүхдийн өсөлт, хөгжил, тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж abc news агентлаг мэдээлэв.

 




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ