"БНСУ-ын “CU” сүлжээ дэлгүүрийн гадаад улс орон дахь 500 салбарын 370 нь Монголд байна" гэжээ

"БНСУ-ын “CU” сүлжээ дэлгүүрийн гадаад улс орон дахь 500 салбарын 370 нь Монголд байна" гэжээ

БНСУ-ын сүлжээ дэлгүүр “CU”-ийн олон улс дахь салбар дэлгүүрүүдийн тоо 500 давлаа гэж БНСУ-ын Sisafocus мэдээллээ.

“CU” нь анх 2018 онд Монголын зах зээлд нэвтэрсэн бол 2021 онд Малайзад нээгджээ. Анх Малайз улсад нэвтрэхдээ 41 салбартай байсан бол өнөөдрийн байдлаар 140 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Харин нийт олон улс дахь салбар дэлгүүрийнх нь 72.5 хувь нь Монголд байна.

Тодруулбал, Монгол Улс дахь “CU”-ийн салбар дэлгүүрийн тоо 2018 онд 21 байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар нийт 370 болж, эрс нэмэгджээ. "CU”-ийн салбар дэлгүүрүүд Дархан-Уул, Орхон, Эрдэнэт, Сэлэнгэ болон Төв аймагт нээгдээд байгаа юм. Түүнчлэн Монгол болон Малайзын “CU” сүлжээ дэлгүүрүүдийн жилийн дундаж борлуулалт мэдэгдэхүйц өссөн байна. Тухайлбал: Монголд 12 хувь, Малайзад 10.5 хувиар өсөөд байгаа аж. Монгол болон Малайз улсын хувьд “CU”-ийн сүлжээ дэлгүүрүүдээр өдөрт 750 орчим хүн, сард 10 сая үйлчлүүлдэг байна.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө