"Европын аюулгүй байдалд заналхийлж байгаа тул НАТО Орос улстай дайн хийхээр бэлтгэж байна" гэж Чехийн ерөнхийлөгч Петр Павел мэдэгдсэн талаар NEXTA news агентлаг мэдээлэв.
Тодруулбал, Чех, Польш, Унгар, Словак, Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орнуудын ерөнхийлөгч нарын уулзалт энэ лхагва гарагт /2023.11.22/ болжээ. Тус уулзалтаар Оросын түрэмгийллийн эсрэг цэргийн дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр БНЧУ-ын ерөнхийлөгч Петр Павел хэлэхдээ "ОХУ Европд аюул заналхийлэл болж байгаа нь яаралтай хэлэлцэх асуудал гэж НАТО-гийн улс орнууд тодорхойлж байгаа. Иймд үүнд бодитоор бэлтгэх шаардлагатай. Энэ асуудлыг нухацтай авч үзэн дайн болж болзошгүй тул Европын бүх арми эрчимтэй бэлтгэж байгаа. Украин ОХУ-тай хийж буй дайнд амжилт үзүүлэх нь бидний ойрын ашиг сонирхолд нийцнэ гэж бүгд санал нийллээ" гэв.