Парисын зуны олимпын үеэр дайн байлдааныг зогсоох НҮБ-ын "Олимпын эвлэрлийн төлөө тогтоол"-д ОХУ "түдгэлзсэн" санал өгчээ

Парисын зуны олимпын үеэр дайн байлдааныг зогсоох НҮБ-ын "Олимпын эвлэрлийн төлөө тогтоол"-д ОХУ "түдгэлзсэн" санал өгчээ

Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд "Олимпын эвлэрлийн төлөө тогтоол"-ыг энэ сарын 21 /2023.11.21/-ны өдөр баталсан байна. Тодруулбал, олимпын наадмын үеэр болон эхлэхээс өмнөх мөн дууссаны дараах нэг 7 хоногийн хугацаанд аливаа дайн байлдааныг зогсоох ёстой аж. Олимпын наадмын энэхүү өнө эртний уламжлалыг ирэх зун болох "Парис-2024" зуны олимпын наадмаар дагаж мөрдөх аж. Харин НҮБ-ын дээрх тогтоолыг 118 улс орон дэмжсэн бол, манай хойд хөрш ОХУ "түдгэлзсэн" санал өгсөн байна.