АНУ-ын Охайо мужид шувууны ханиад гоц халдварын дэгдэлтээс болж 1.3 сая өндөг устгажээ

АНУ-ын Охайо мужид шувууны ханиад гоц халдварын дэгдэлтээс болж 1.3 сая өндөг устгажээ

АНУ-ын Охайо мужид 2022 онд шувууны ханиадны гоц халдварын дэгдэлт эхэлсэн.

Харин энэ долоо хоногт Миннесота, Мэрилэнд, Өмнөд Дакота, Висконсин , Жоржиа, Калифорни мужуудад шувууны томуугийн томоохон тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчний тархалтыг хянахын тулд энэ жил 8.1 сая шувуу устгасан аж. Тус гоц халдвар нь шувууны сангас, хамрын шингэнээр амархан халдварладаг юм. Шувууны ханиад нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахгүй гэж Эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Мөн бүх шувууны фермд ариутгалын урьдчилан сэргийлэх ажиллагааг сайтар хийж байгаа бөгөөд дэгдэлт тархсан газрын шувууг хүнсэнд хэрэглүүлэхгүй устгаж байна гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Эх сурвалж: abc news