"Хоригт орсны улмаас ОХУ 76 онгоцоо алдсан" гэж Оросын тээврийн сайд В.Савельев гомдолложээ

"Хоригт орсны улмаас ОХУ 76 онгоцоо алдсан" гэж Оросын тээврийн сайд В.Савельев гомдолложээ

Орос улс Украины газар нутаг руу түрэмгийлж, дайн өдөөсний улмаас олон улсын хоригт ороод байгаа. Үүний улмаас олон улсын нислэг үйлддэг Боинг загварын онгоцнуудын сэлбэг хэрэгсэлийг ч нийлүүлэхгүй байгаа юм. 

Энэ талаар ОХУ-ын Тээврийн сайд Виталий Савельев, "Оросын агаарын тээврийн салбар хориг арга хэмжээнд орсны улмаас 76 онгоцоо алдаад байна" гэж мэдэгджээ. Тодруулбал, Европын холбооноос ОХУ-д иргэний агаарын хөлөг, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, даатгал, засвар үйлчилгээний үйлчилгээ үзүүлэхийг хориглосон гэдгийг сануулж байгаа юм.

Эх сурвалж: NEXTA