"ОХУ-аас Монгол Улс руу цаа бугын эвэр оруулах гэсэн манай иргэний саатуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн" талаар Оросын хэвлэлд мэдээлжээ

"ОХУ-аас Монгол Улс руу цаа бугын эвэр оруулах гэсэн манай иргэний саатуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн" талаар Оросын хэвлэлд мэдээлжээ

Монгол Улсын иргэн Байгаль нуурын нисэх буудлын агаарын шалган нэвтрүүлэх боомтоор цаа бугын эвэр хууль бусаар Улаанбаатар руу гаргахыг завдсан. Тус иргэн бараагаа мэдүүлгээгүй, агаарын зорчигч экспортлох зөвшөөрөлгүй байсан гэж Буриадын гаалийн газраас эш татаж Восток телеинформ мэдээлэв.

Гаалаар гарч байсан Монгол Улсын иргэн ногоон коридороор алхаж, мэдүүлэг өгөхийг хориглосон, хязгаарласан бараа байхгүй гэдгээ баталсан ч түүний ачаанаас гаалийн байцаагчид үс нь боловсруулаагүй бугын эврийн хоёр хэлтэрхий олжээ. Эдгээр нь хатаах замаар хадгалсан цаа бугын эвэр байсан байна. Тус бүтээгдэхүүнийг ЕАЭБ-ын гаалийн нутаг дэвсгэрээс экспортлохдоо Россельхознадзорын экспортын зөвшөөрөл, мал эмнэлгийн гэрчилгээтэй байх шаардлагатай байдаг аж. 

Улмаар Улаан-Үд хотын гаалийн газар Монгол Улсын иргэнд бараагаа мэдүүлээгүй, хориг, хязгаарлалтыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хоёр удаа захиргааны зөрчлийн хэрэг үүсгэжээ. Бүтээгдэхүүнийг хураан авсан. Хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.