Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог Америкийн SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай уулзах үеэрээ түүнийг антисемитизмийг /еврейчүүдийг үзэх ядах үзэл/ дэвэргэхээс урьдчилан сэргийлэхэд “чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.
Израилд хийсэн айлчлалынхаа үеэр И.Маск Хамас бүлэглэлийн халдлагад өртсөн Израилын Кфар-Аза сууринд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хамт очсон байна. Энэ үеэр өнгөрөгч аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийнхэн Израил руу зэвсэгт халдлага хийсэн үеийн бичлэгийг И.Маскт үзүүлжээ. Харин Израиль цэргийн ажиллагаагаа эрчимжүүлсний улмаас Газын зурваст интернэтийн сүлжээ тасалдсан тул И.Маск Starlink-ийн интернэтийн үйлчилгээгээ Газын зурвас дахь тусламжийн байгууллагуудад нэвтрүүлэхийг санал болгожээ.
Эх сурвалж: BBC
??? Everyone say goodbye to free speech! Elon Musk is in ISRAEL with WAR CRIMINAL @netanyahu! pic.twitter.com/fwE5ZGK1KH
— Jackson Hinkle ?? (@jacksonhinklle) November 27, 2023