ВИДЕО: Дэлхийн хамгийн том мөсөн уул хөдөлжээ

ВИДЕО: Дэлхийн хамгийн том мөсөн уул хөдөлжээ

Дэлхийн хамгийн том мөсөн уулс гуч гаруй жилийн турш газардсаны эцэст Антарктидын уснаас цааш урсаж байна гэж Их Британийн Антарктидын судалгааны газрын мэдэгдэлээс эш татаж The Guardian агентлаг мэдээлээ. 

A23a гэгддэг мөсөн уул нь 1986 онд Антарктидын Филчнерийн мөсөн тавиураас салж, далайн ёроолд наалдаж, Уедделлийн тэнгист олон жил нэг байрлалдаа байсан юм. Тэгвэл сүүлийн үеийн хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад нэг их наяд метр тонн жинтэй мөсөн уул хүчтэй салхи, урсгалын нөлөөгөөр Антарктидын хойгийн хойд үзүүрийг чиглэн хөдөлж байгааг харуулжээ. Уг мөсөн уул нь Нью-Йорк хотоос гурав дахин том, Их Лондон хотоос хоёр дахин том бөгөөд 4000 хавтгай дөрвөлжин км (1500 хавтгай дөрвөлжин миль) талбайг эзэлдэг.

ВИДЕО: