БНЭУ-ын аврагчид Хималайн уулан дахь хонгилын нурангид гацаад байсан юм.
Тэгвэл өнөөдөр /2023.11.29/ 41 ажилчныг эсэн мэнд гарган авсан талаар мэдээлжээ. Тэд газар дор 4.5 км гүнд 17 хоногийг өнгөрүүлсэн бөгөөд нурангид нүх гарган, барилгын ажилчдыг хүнс, ус, хүчилтөрөгчөөр хангаж байсан аж. Аврах ажиллагаанд 100 гаруй хүн оролцсон ба ажиллагааны сүүлчийн шатанд Энэтхэгт “уурхайчин хархнууд” хэмээн нэрлэдэг аврагчдын тусгай багийг дайчилсан байна.