Мета саяхан Хятадад байрладаг олон мянган хуурамч, төөрөгдүүлсэн хаяг, дансны сүлжээг устгасан гэж мэдэгдсэнийг BBC эш татан мэдээлэв.
Хэрэглэгчид өөрсдийгөө америкчуудын дүрд хувиргаж, АНУ-ын улс төр, АНУ-Хятадын харилцааны талаар туйлширсан контентыг түгээхийг оролджээ. Ингэхдээ тус тролуудын нийтэлсэн сэдвүүдийн дунд үр хөндөлт, соёлын дайны асуудал, Украинд үзүүлэх тусламж зэрэг багтсан байна.
Мета профайлыг Бээжингийн албаны хүмүүстэй холбоогүй гэж үзэж байгаа ч 2024 оны АНУ-ын сонгуулийн өмнө Хятадад төвтэй ийм сүлжээ олширсон байна. Хятад Улсад байгаа тус тролл сүлжээ нь газарзүйн хувьд Орос, Ираны дараа ордог гурав дахь том эх үүсвэр болж байгаа аж.
Facebook, Instagram, WhatsApp-ын толгой компаниас пүрэв гарагт гаргасан аюулын тухай улирал тутмын тайланд сүүлийн үеийн татан авалтуудыг тодорхойлоход, Хятадад төвтэй тролл сүлжээнд 4700 гаруй бүртгэл багтсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хуулсан профайл зураг, нэрийг ашигласан байжээ. Улмаар тус акаунтууд бие биенийхээ нийтлэлийг хуваалцаж, лайк дарсан бөгөөд зарим контентыг хуучнаар Twitter байсан X-ээс шууд авч байжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.