ВИДЕО: Австри, Швейцарьт цас орсны улмаас гал тэрэг, нийтийн тээвэр зогсож, Мюнхений хөөрөх зурваст байсан онгоцнууд хөлджээ

ВИДЕО: Австри, Швейцарьт цас орсны улмаас гал тэрэг, нийтийн тээвэр зогсож, Мюнхений хөөрөх зурваст байсан онгоцнууд хөлджээ

Германы өмнөд хэсэг болон Австри, Швейцарь, Чехийн зарим хэсгийг хамарсан цас орж, шуурсны улмаас өчигдөр /2023.12.02/ Мюнхений нисэх онгоцны буудалд бүх нислэгийг зогсоожээ.

Бямба гарагийн /2023:12.02/ үд дунд цаг агаарын улмаас агаарын тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон бөгөөд цас үргэлжлүүлэн орсон тул өнөөдөр өглөөний 6:00 цаг хүртэл бүх нислэгийг цуцалжээ. Энэ талаар “X” сүлжээнд “Дубайд болох "Уур амьсгалын өөрчлөлт" бага хуралд оролцохоор явахаар бэлтгэж буй хувийн онгоцнууд цасанд дарагдсан тул Мюнхений хөөрөх зурваст хөлдсөн байна” гэсэн видео бүхий мэдээлэл тавигджээ. Түүнчлэн Швейцарийн Цюрих хот ч мөн цаг агаарын байдлаас шалтгаалж нислэгүүдээ цуцлахаа мэдэгдэв. Мюнхений төв буудал руу явах галт тэрэгнүүд мөн зогссон гэж Германы үндэсний төмөр замаас мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор Австри, Швейцарьт шинэ цас орсны улмаас цасан нуранги үүсэх аюулын талаар албаныхан сэрэмжлүүлж Австрийн баруун хэсэгт орших Тирол, Форарлберг мужуудад шөнөдөө 50 см цас орсоныг анхаарууллаа. Харин Чех улсад томоохон хурдны зам болон бусад зарим замууд олон цагаар хаагдаж, галт тэрэг, нийтийн тээврийн хэрэгсэл саатаж, цуцлагдаж, 15,000 гаруй өрх цахилгаангүй болсон байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

ВИДЕО: 

Эх сурвалж: Voanews




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө