БНСУ-ын “BLACKPINK” хамтлаг “YG” энтертаймэнттай гэрээгээ сунгахаар болсон талаар "The korea Times" мэдээлжээ.
Тус хамтлаг нь 2016 онд дебютээ хийсэн бөгөөд агентлагтайгаа хийсэн долоон жилийн гэрээний хугацаа нь энэ оны наймдугаар сард дуусгавар болсноор гэрээг цааш сунгах эсэхийг хэлэлцэж байсан бөгөөд ийнхүү гэрээгээ сунгах болсноор “YG” агентлаг “BLACKPINK” хамтлагийн шинэ дуу, тоглолтууд болон тэдгээрийг сурталчлах ажлыг үргэлжлүүлэн хариуцахаар болж буй.
Хамтлагийн үйл ажиллагааг "YG" агентлаг үргэлжлүүлэн хариуцах болсон ч гишүүд хувь уран бүтээлчийн хувиар тус агентлагт харьяалагдах эсэхийг хэлэлцсээр байгаа аж.