Израилын цэргүүд Газын зурвасын хойд хэсэгт ширүүн тулалдаанд хийж байхдаа олзолсон олон арван Палестин эрчүүдийн гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлжээ.
Тус гэрэл зурагт нүдийг нь боож, зөвхөн дотуур хувцастай нь өвдөг сөгдүүлэн суулгах бөгөөд тэдний дэргэд Израилын зэвсэгт цэргүүд зогсох ажээ. Мөн зарим гэрэл зургуудад палестинчуудыг цэргийн ачааны автомашинаар тээвэрлэж байгааг харуулсан байна. Харин Израилын хэвлэлүүд тус хоригдлуудыг Израилын армид бууж өгсөн Хамасын дайчид хэмээн тодорхойлсон байна. Зарим эх сурвалжууд, "энэхүү нүцгэн хоригдлуудын дунд Палестины нэрт сэтгүүлч байгаа нь тогтоогдсон" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: BBC