Европын парламентын чуулганы үеэр нохой хуцаж, хуралдааныг тасалдуулжээ

Европын парламентын чуулганы үеэр нохой хуцаж, хуралдааныг тасалдуулжээ

Евро комиссын зөвлөлийн дарга Урсула фон дер Ляйены Европарламентад хэлсэн үг танхимд гэнэтхэн нохой хуцсан чимээгээр төгслөө.

Тодруулбал, Урсула фон дер Лейен Испанийн Европын Холбооны зөвлөлийг тэргүүлсэн зургаан сарын үйл ажиллагааг дүгнэн энэ лхагва гарагт /2023.12.13/  чуулганы хуралдаан дээр үг хэлсэн юм. Түүнийг үгээ хэлж төгсгөхөд  нохой чангаар хуцсан нь танхимд суугаа хүмүүсийг инээдээ барьж ядахад хүргэжээ. Харин Испанийн Ерөнхий сайд Педро Санчес бусдаас илүүтэй мэгдэн сандарчээ. Учир нь түүнийг "Санчес хав" гэж хочилдог юм. Мөн Европын парламентын дарга Роберта Мецола хошигнон "Эрхэм хүндэт хамт олон минь, бидний гэрт туслах амьтан заавал байх ёстой" гэж хэлээд инээв. Eвропарламентын ордонд харааны бэрхшээлтэй хүмүүсийг дагалддаг үйлчилгээний нохой "ажилладаг" нь тийнхүү хуцсан байна.