ШУУРХАЙ: "Францад хутга барин багшаа алах гэж оролдсон Монгол охиныг сэтгэцийн эмнэлэгт үзүүлж байна" гэж AFP мэдээлжээ

ШУУРХАЙ: "Францад хутга барин багшаа алах гэж оролдсон Монгол охиныг сэтгэцийн эмнэлэгт үзүүлж байна" гэж AFP мэдээлжээ

Францын баруун хойд нутгийн Ренн хотын нэгэн дунд сургуулийн 12 настай сурагч охин англи хэлний хичээлийн үеэр хутга барин багшийгаа сүрдүүлсэн тухай өчигдөр буюу 12 дугаар сарын 13-ны өдөр AFP мэдээлжээ.

Тус хэргийг хариуцсан прокурорын мэдээлснээр, "2011 онд төрсөн эмэгтэй сурагч англи хэлний багшийнхаа амийг хөнөөх санаатай том хутга бариад сургууль руугаа ирсэн байна. Одоогоор орон нутгийн прокурорууд хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн” гэжээ.

Мөн тус сэжигтэн охин 2012 онд Франц руу нүүж ирсэн монгол цагаач гэр бүлээс гаралтай бөгөөд дөрвөн хүүхдийн том нь байсан гэжээ.

Оюутан охин одоогийн байдлаар эмнэлэгт сэтгэцийн шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд шинжилгээний хариу гарах үед нөхцөл байдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэх болно гэж хариуцсан прокурор мэдэгдсэн аж.  Түүнчлэн тус сургуулийн өөр нэгэн сурагчийн хэлснээр, “энэ сарын 8-ны өдөр англи хэлний багш охины гар утсыг нь хураан авсан тул тэдний дунд зодоон болсон” гэжээ.

Эх сурвалж: Yonhab news