ӨМӨЗО-ы Баяннуурын хошуунаас 2 тэрбум 380 сая ам.долларын үнэлгээтэй алтны томоохон орд илэрчээ

ӨМӨЗО-ы Баяннуурын хошуунаас 2 тэрбум 380 сая ам.долларын үнэлгээтэй алтны томоохон орд илэрчээ

Саяхан ӨМӨЗО-ы Баяннуурын Урадын дунд хошуунаас геологийн хайгуулын үеэр 2 тэрбум 380 сая ам.долларын үнэлгээтэй алтны томоохон орд илрүүлсэн тухай China Daily мэдээлэв.

Ингэхдээ нийт бэлэн байгаа алтны хэмжээ 38 тонн орчим байх болно гэжээ. Алтны орд олдсон Төгөригэ алтны уурхайд 57 хайгуулын цооног өрөмдсөн бөгөөд үнэт металл нь газар дор ойролцоогоор 2.52 хавтгай дөрвөлжин километр талбайд тархсан нь одоогоор тогтоогдоод буй аж. ӨМӨЗО-ы Урадын дунд хошуунд нүүрс, газрын тос, төмөр, хар тугалга, цайр, цахиур, талст бал чулуу, боржин чулуу, алт, мөнгө зэрэг 68 төрлийн ашигт малтмалын орд байдаг бөгөөд эл хэсгийн 10 муж жилд 4.8 тонн алт олборлож байна.