ШУУРХАЙ: БНСУ-ын элчин сайд асан Жон Жэ Намыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монголын компанид хууль бус виз олгосон гэж торгох ял оногдуулжээ

ШУУРХАЙ: БНСУ-ын элчин сайд асан Жон Жэ Намыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монголын компанид хууль бус виз олгосон гэж торгох ял оногдуулжээ

БНСУ-аас манай улсад сууж байсан элчин сайд асан Жон Жэ Нам Монгол Улсын компаниас хөнгөлөлт авч, виз олгоход нь тусалсан хэргээр шүүгджээ.

Тодруулбал, өнөөдөр /2023.12.15/ Сөүл хотын төв дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр хэлтсээс эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр яллагдагчаар татагдсан Монгол Улсад БНСУ-аас сууж байсан элчин сайд асан Жон Жэ Намд 6 сая воны торгууль ногдуулсан байна. БНСУ-ын шүүхээс, "Хэдийгээр шүүгдэгч буруутгагдаж буй хэргээ үгүйсгэж байгаа ч Монголын үйлдвэрлэгчээс хууль бус хүсэлт хүлээн авч, виз хариуцсан консулын ажилтнаар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өөрт хамаарахгүй ажил хийлгэсэн" хэмээн гэм буруутайд тооцжээ. Сонирхуулахад, Жон Жэ Нам нь БНСУ-аас манай улсад сууж байсан элчин сайд ажиллаад 2019 онд нутаг буцсан юм. 

Эх сурвалж: Yonhab news