ВИДЕО: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хамгаалалтын цуваа руу машинтай дайрсан хэрэг гарчээ

ВИДЕО: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хамгаалалтын цуваа руу машинтай дайрсан хэрэг гарчээ

Үл мэдэгдэх жолооч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены цувааны машиныг мөргөж, аюулгүй байдалд халдахыг завдсан хэрэг гарсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Эл үйл явдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай Жилл Байден нар гэмтэл аваагүй гэж Цагаан ордны хэвлэлээс мэдээлэв. 

АНУ-ын төрийн тэргүүн гэргий Жил Байдентай хамт ням гарагийн /2023.12.17/ орой Делавэр мужийн Вилмингтон хотын төвд байрлах сонгуулийн штабаас гарч явах үеэр хамгаалалтын цувааны машин руу халдсан хэрэг гарсан байна.

Тус үйл явдлыг сурвалжилсан хэвлэл мэдээллийн сайтын сэтгүүлчдийн мэдээлснээр, “Байден сонгуулийн штабын уулзалтаас гарч хуягласан жийп машин руугаа явж байх үед ерөнхийлөгчийн явах зам дагуу төв байрны ойролцоох уулзваруудыг хааж хамгаалалтад зогссон байсан АНУ-ын нууц албаны машиныг Делавэр улсын дугаартай мөнгөн седан машин мөргөсөн. Тэр даруй АНУ-ын нууц албаны ажилтнууд седаныг бүсэлж, жолооч руу буугаа онилсноор жолооч бууж өгсөн” гэжээ. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёрын аль аль нь сайн байгаа гэж мэдэгдсэн бөгөөд тус улсын нууц алба энэ явдлын талаар шууд тайлбар хийгээгүй байна.

ВИДЕО: 

Эх сурвалж: CTV news