Монголд 33 жил эх барих эмчээр ажилласан эмэгтэйн өвдөгний үений хагалгааг БНСУ-ын эмнэлэг үнэ төлбөргүй хийжээ

Монголд 33 жил эх барих эмчээр ажилласан эмэгтэйн өвдөгний үений хагалгааг БНСУ-ын эмнэлэг үнэ төлбөргүй хийжээ

Монголд 33 жил эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан 58 настай, эмэгтэй БНСУ-ын өвдөгний үений хагалгааг үнэ төлбөргүй хийлгэж эдгэрсэн талаар тус улсын “Munhwa” агентлаг мэдээллээ.

Шинэ Сунмин эмнэлэг  19-ний өдөр  Инчон хотын эмнэлгийн тусламж авах төслөөс дэмжлэг авсан Монгол эмэгтэйд өвдөгний үе солих мэс засал хийсэн тухайгаа зарлалаа. Хүлээн авагчаар сонгогдсон монгол эмэгтэй нь Б.Эрдэнэтуяа гэдэг. Түүний хувьд ЭХЭМҮТ-д 33 жил ажилласан эмч, 58 настай эмэгтэй юм. Тэрбээр сүүлийн 3 жилийн хугацаанд үе мөчний үрэвсэл хүндэрч, өвчнөө эмчлүүлэхэд хүндрэл үүссэн тул өдөр бүр өвчин намдаах эм ууж тэвчиж, өвдөгний үений мэс засал хийлгэхээр шийдсэн ч өвдөгний үений хагалгааг сайн хийдэг эмнэлгийн боловсон хүчин Монголд байгаагүй. Мөн эмчээр ажиллаад удаж байгаа ч хагалгааны зардлаа дийлхээргүй байсан тул Монгол Улсын Засгийн газар болон Инчон хотын тусламжаар үнэ төлбөргүй хагалгаа хийлгэх хүнээр шалгарчээ.