АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгаанд Д.Трампыг оролцохыг хориглосон шийдвэрийг Колорадо мужийн шүүх гаргажээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгаанд Д.Трампыг оролцохыг хориглосон шийдвэрийг Колорадо мужийн шүүх гаргажээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампыг тус улсын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Бүгд найрамдах намын сунгаанд оролцохыг хориглосон шийдвэрийг Колорадо мужийн Дээд шүүх өчигдөр /2023.12.19/ гаргасан байна. 

Учир нь АНУ-ын Иргэний дайны дараа батлагдсан 14 дүгээр нэмэлтэд "АНУ-ын эсрэг бослого гаргасан, оролцсон эсвэл дайснууддаа тусламж, дэмжлэг үзүүлсэн бол аль нэг муж улсад төрийн алба хашихыг хориглоно" гэж заасан байдаг аж. Иймд Колорадо мужийн Дээд шүүх Д.Трампыг сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд оролцохыг нь хязгаарласан шийдвэрийг гарахдаа үүнд үндэслэсэн байна.  Тодруулбал, 2021 онд Д.Трампыг дэмжигчид АНУ-ын Конгрессын байр луу дайран орж үймээн дэгдээсэн юм. 

Эх сурвалж: CNN