ВИДЕО: Монгол Улстай хиллэдэг Хятадын Ганьсу мужид газар хөдөлсний улмаас 105 хүн нас барж, 400 орчим хүн шархаджээ

ВИДЕО: Монгол Улстай хиллэдэг Хятадын Ганьсу мужид газар хөдөлсний улмаас 105 хүн нас барж, 400 орчим хүн шархаджээ

Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу мужид Даваа гаригийн шөнө 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Гэхдээ АНУ-ын геологийн албанаас газар хөдлөлтийн хүчийг  5.9 магнитуд гэж тодорхойлсон байна. Газар хөдлөлтийн улмаас Ганьсу мужид болсон бөгөөд тэнд 105 хүн нас барж, 400 орчим хүн шархадсан байна. Хөрш зэргэлдээ Чинхай мужид 13 хүн амиа алдаж, 182 хүн шархаджээ. 

Олон мянган аврах ажилтан цаг агаарын эрс тэс нөхцөлд аврах, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Ганьсу муж нь Монгол Улстай хиллэдэг бөгөөд Төвөд, Лёссийн тэгш өндөрлөгүүдийн дунд оршдог. Тус бүс нутаг нь Хятадын хамгийн ядуу буурай хэсэгт тооцогддог байна. 

Эх сурвалж: BBC