ВИДЕО: БНСУ-д өвөлжихөөр Монголоос нүүдэллэж очсон 500 бүргэдийг тус улсын сайн дурын байгууллага хооллож байгаа аж

ВИДЕО: БНСУ-д өвөлжихөөр Монголоос нүүдэллэж очсон 500 бүргэдийг тус улсын сайн дурын байгууллага хооллож байгаа аж

Хүйтний эрч чангарч буйтай холбоотойгоор өчигдөр /2023.12.20/ хоёрдугаар зэрэглэлийн ховордсон зэрлэг амьтадын жагсаалтад багтсан бүргэдийн сүрэг Монгол Улсаас БНСУ-ын Улсан хот руу 3400 км нисэж ирээд байна гэж тус улсын Iusm korea сайт мэдээлэв.

Сүүлийн жилүүдэд БНСУ-ын зарим хотуудад Монголоос бүргэдийн сүрэг нүүдэллэн очих болжээ. Бүргэдүүд өвлийн эхэн сард  очдог байна. Харин энэ онд нэг, хоёр сүргээрээ нийт 500 орчим бүргэд 3 мянган км зам туулан өвөлжихөөр очжээ. Иймд тус улсын  “Бүргэдчин аавууд" гэгддэг сайн дурын ажилтнууд бүргэдийн биед таних тэмдэг бүхий 'Wing Tag'-ийг нааж, хооллож байнга хянаж байгаа аж. Бүргэдүүд Солонгосын хойгт дулаан өвөлжөөд ирэх оны гуравдугаар сард Монголдоо буцаж ирдэг байна.

ВИДЕО: